Орос, БНХАУ-ыг сөрөн зогсохын тулд хиймэл оюуны стратегийг танилцуулжээ

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын батлан хамгаалах яам хиймэл оюуны стратегийн товч агуулгыг нийтлэжээ. Уг стратеги нь энэ салбарт тухайлбал Орос, БНХАУ-ыг сөрөн эсэргүүцэхэд чиглэж байна.

Бусад орон (тухайлбал, БНХАУ, ОХУ)  цэргийн зорилгоор хиймэл оюунд,  түүний дотор  олон улсын эрх, хэм хэмжээнд хамаатай асуудлыг хөндсөн нэмэлтүүдэд үлэмжхэн хөрөнгө оруулж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.

Энэ хөрөнгө оруулалт нь АНУ-ын технологийн болон операцийн давуу байдалд заналхийлж, түүнчилэн  олон улсын нээлттэй, чөлөөт дэг журмыг тогтворгүй болгож болох юм. АНУ, түүнчилэн түүний холбоотнууд  болон түншүүд   ирээдүйн тулалдааны талбарт стратегийн давуу байдлыг дэмжиж, мөн энэ дэг журмыг хадгалж үлдэхийн тулд зэвсэглэлд хиймэл оюуныг хэрэглэх ёстой гэж баримт бичигт өгүүлжээ.

Уг стратеги нь  АНУ-ын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн юм гэж зохитгчид тодруулан тайлбарласан байна. Харин тус улсын дайснууд болон өрсөлдөгчдийн тухайд гэвэл, тэд хүний эрх,  эрх чөлөөний  талын үнэт зүйлс, уламжлалд тэрсэлж байна гэж гэж зохиогчид тодруулан тайлбарласныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Эрдэм шинжилгээний бүлгийнхэн, хувийн компани, олон нийт, түүнчилэн холбоотон орнуудын засгийн газар, компаниудыг оролцуулан төрийн түвшинд хиймэл оюуныг хөгжүүүлэхэд хандах ерөнхий хандлагыг баримт бичигт тайлбарласан  байна.

АНУ-ын одоогийн мөрдөж буй цөмийн болон батлан хамгаалах стратегийн үндэслэлийг баримт бичигт  дахин давтжээ. Энэ стратегид БНХАУ, Орос улсыг гол дайсан хэмээн зарлаад,  дэлхийд АНУ-ын зонхилох байр суурийг хадгалж үлдэхийн тулд тэднийг тогтоон барихыг гол зорилго хэмээн тодорхойлсон байдаг юм.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин