Македони дэлхийн газрын зурагт байхгүй болов

Бүгд Найрамдах Македони Улсыг Умард Македони хэмээн албан ёсоор нэрлэх болсон билээ.  Югославын энэ хуучин бүгд найрамдах улсын гадаад  хэргийн сайд Никола Димитров өөрийн Twitter-т ингэж бичжээ.

Умард Македони, Грек хоёр төгсгөлийн аман ноот бичиг солилцсоноор нэрийг өөрчлөх тухай Преспаны хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн юм гэж тэр бичсэн байна. “Бид манай өнгөрсөн үеийг одоо өөрчилж чадахгүй, гэхдээ бид найрамдал, түншлэл, хамтын ажиллагааны ирээдүйгээ тордорхойлж чадна, тэгэх ч болно” гэж Димитров тэмдэглэжээ.

НАТО-гийн гишүүн бүх орон Бүгд Найрамдах Умард Македони Улсыг уг эвсэлд элсүүлэх тухай протоколд хоёрдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан юм. Одоо НАТО-гийн гишүүн 29 орон уг протоколыг батлах ёстой. Үүнээс наана энэ орон уригдсан гишүүний хувиар эвслийн үйл ажиллагаанд оролцож эхлэх ажээ.

Македонийг Бүгд Найрамдах Умард Македони Улс хэмээн өөрчлөн нэрлэх тухай   шийдвэрийг 2018 оны зургаадугаар сард грек,  македонийн ерөнхий сайд Алексис Ципрас, Зоран Заев нар гаргасан юм.  Ингэж тохиролцсоных нь төлөөнөө хоёр улс төрчид Нобелийн энх тайвны шагнал олгуулахаар нэрийг нь дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Македонийг 1991 онд хуучин Югославаас тусгаарласны дараа нэрний тухай маргаан эхлэсэн юм.  Грекийн засгийн газар энэ нэрийг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд учир нь Грект мөн ийм нэртэй муж байдаг, тиймээс  шинэ орон энэ мужид санаархаж  болох юм хэмээн үздэг байна.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин