ЕХ-нд хуучин ЗСБНХУ-ын хувь тавилан нүүрлэж байна гэжээ
Америкийн нэрт санхүүч Жорж Сорос Европын холбоо (ЕХ)-нд ЗСБНХУ-ын хувь тавилан нүүрлэж байгааг анхааруулсан байна. Түүний бичсэн “Европ оо,сэрээрэй” гэсэн өгүүлэл “Project Syndicate” сайтад нийтлэгджээ.
Нэгдэж нийлэх хувьсгалт үе ирж байгааг ЕХ-ны иргэд, удирдагчид ойлгохгүй байна гэж тэрбумтан бичжээ. Хэрвээ ЕХ-ны хүн ам сэрэхгүй бол, тус холбоо 1991 оны Зөвлөлт Холбоот Улс шиг тарж бутарна хэмээн Сорос нотлож байна.
ЕХ-ны эв нэгдлийг хадгалж үлдэхийг үл хүсэгч намууд Европын янз бүрийн оронд нэр хүндтэй болж байна гэж зохиогч бичжээ. “Эдгээр нам ЕХ-ны үндэс суурь болж байсан үнэт зүйлсийг хэвээр үлдээхийг хүсэхгүй байгаа юм. Энэ намууд эдгээр үнэт зүйлсийг огт өөр зүйлээр солихыг хүсч байна” гэж тэр тэмдэглэжээ. Хэрвээ ирэх тавдугаар сарын сонгуулиар зарим нам тус байгууллагын ашиг сонирхолыг өөрийн эрх ашигаас дээгүүр тавьбал, ЕХ-г бас ч авч үлдэж болно гэж санхүүч үзэж байна.
Намын хуучирсан тогтолцоо нь тус холбооны үндэс болж байсан үнэт зүйлсийг хадгалж үлдэхийг хүсч байгаа тэр хүмүүст саад болж байна гэж тэр дурджээ. Холбооны одоогийн удирдлага Зөвлөлт Холбоот Улс дуусгавар болох үеийн улс төрийн товчоог санагдуулж байна, учир нь бүгд л тулгамдсан шинжтэй мэт зарлигууд гаргасаар байгаа юм” гэж Сорос бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ