Венесуэлийн хурандаа цэргийн эргэлт хийхээр зэхэж байснаа хүлээжээ

Венесуэлийн үндэсний гвардийн чөлөөнд гарсан хурандаа Освальдо Гарсия Паломо АНУ, Колумбийн дэмжлэгтэйгээр цэргийн эргэлт хийхээр бэлтгэж  байснаа хүлээн зөвшөөрсөн байна.  Тус улсын холбооны сайд Хорхе Родригес ингэж мэдээлснийг “Efecto Cocuyo” сонинд бичжээ.

 

Паломо хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч байгаа дүрс бичлэгийг Родригес үзүүлсэн байна. Хуучин хурандаагийн хэлснээр, 2019 оны нэгдүгээр сарын сүүлчээр эргэлт хийх товлож байжээ.  Үймээн дэгдээгчид нийслэл Каракас хотын ойролцоохи цэргийн баазууд, Ла-Карлотагийн нисэхийн бааз болон ерөнхийлөгчийн ордныг гурван өдрийн дотор эзлэхээр төлөвлөж байсан байна. Хурандаад Колумби, АНУ туслаж байсныг  тэр нотложээ.

 

 

Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Николас Мадурогийн амь насанд халдахаар бэлтгэж байсан Паломог өнгөрсөн оны наймдугаар сард саатуулсан байна. Хурандаад ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны  нэг хамсаатан байсан бөгөөд тэр ерөнхийлөгчийн хаана явж байгааг  түүнд мэдээлж байжээ.

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө төрийн тэргүүн хэмээн нэгдүгээр сарын 23-нд зарласан билээ.  Мадуро энэ хэрэг явдалд АНУ-ыг буруутгаад,  дипломат харилцаагаа тасласнаа мэдэгдсэн юм.

 

Гуайдог АНУ, Канад, Латин Америкийн олонхи орон, ЕХ-ны хэд хэдэн улс дэмжжээ.  Орос, Итали, Турк, Иран улс Мадурог дэмжиж байгаа юм.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин