NASA 2018 оныг түүхэн дэх хамгийн халуун дөрөв дэх жил болсныг тодруулжээ

1880 оноос хойш Дэлхийн гадаргуугийн дундаж температур  ойролцоогоор Цельсийн нэг градусаар дээшилснийг онцлон тэмдэглэж байна.

2018 он  цаг уурын ажиглалт хийж ирсэн бүхий л 139 жилд  бүртгэгдсэн хамгийн дулаан жилийн нэг болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний газар – НАСА-гийн мэргэжилтнүүд  мэдэгдсэнийг хэвлэлд бичсэн байна.

НАСА болон АНУ-ын далай, агаар мандлыг шинжилэн судлах үндэсний газрын эрдэмтдийн хэлснээр,   дэлхийд  дулаарах хандлага олон жил үргэлжилж байгааг өнгөрсөн жил харуулсныг мэдээлжээ.

“Үер, халалт, их хур тундас, экосистемийн өөрчлөлт гээд дэлхий нийтийн шинжтэй дулааралтын нөлөө нэгэнт мэдрэгдэж байгааг” шинжээчид тэмдэглэжээ.


С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин