Цэрэглэн орж болох юм гэсэн Трампын мэдэгдэлд Венесуэл хариу өгөв
“Нэг хувилбар” болгон Венесуэлд цэргийнхнийг явуулж болох асуудлыг хэлэлцэж байгаагаа Трамп түрүүнд нь нотлосон юм.
Венесуэлийн хэрэг явдалд цэргийн хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцож болох тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг Венесуэл улс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байгааг тус орны дэд ерөнхийлөгч Деси Родригес мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Венесуэлийн ард түмэн хил хязгаараа сахин хамгаалж, хаанаас ч байлаа гэсэн гаднаас ямарваа байдлаар хөндлөнгөөс оролцох явдал гаргуулахгүй” гэж Родригес хэлсэн байна.
Венесуэл улс нутаг дэвсгэр, өөрийн зарчмыг хамгаалахад ямагт бэлэн байна гэж тэр мэдэгджээ.
АНУ Венесуэлд цэрэглэн орж болох тухай эндхийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо түрүүнд нь бас ярьж байсан юм. Ингэхдээ тэр хэрэг явдал ийм байдлаар өрнөхийг хүсэхгүй байгаагаа дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ