Мадуро парламентын сонгууль явуулахыг зөвшөөрөв
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Үндэсний ассамблейн завсрын сонгууль явуулахыг хүсч байгаагаа мэдэгджээ. Каракаст болсон цуглаан дээр тэр ингэж хэлсэн байна.
Тус орны хууль тогтоох засаглалыг хууль ёсны болгохыг ард түмэн шийдэг. Тийнхүү сонгууль явуулцгаая гэж тэр мэдэгджээ.
Мадуро “нэгэнт дампуурсан төрийн эргэлтэд” туслахгүй байх, түүнчилэн “дайнд уриалахаа” зогсоохыг тэр улс төрийн эсрэг талынханд бас уриалсан байна.
Түрүүнд нь Венесуэлийн агаарын цэргийн хүчний генерал Франсиско Эстебан Янес Родригес өөрийгөө тус орны түр ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хан Гуайдог дэмжжээ. Родригес тус орны одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог дарангуйлагч гэж тодорхойлоод, “Венесуэлийн ард түмнээс нүүр буруулахгүй байхыг” цэргийнхэнд уриалсан байна.
Гуайдог тэр даруйд нь АНУ, сүүлд нь Канад, Латин Америкийн олонхи орон, Израиль, Австрали дэмжсэн юм. Харин Орос, Иран, Турк, Белорус Мадурог дэмжжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ