Кубад солир унажээ

Кубын баруун нутагт тэнгэрт дэлбэрэх чимээ гарчээ.  Энэ нь солир байсан гэж эрх баригчид мэдээлж байна. Энэ үеэр  хэлмэгдсэн хүмүүс  байхгүй, эд агуурсын хохирол учраагүй ажээ. Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр, солирыг  унахаас өмнөхөн тэнгэрт цагаан үүлэрхүү юм татаж, гал болсон ямар нэг зүйл унаж байхыг анзаарсан байна.

Эндхийн сэтгүүлчид эхлээд цэргийн нисэх онгоц дэлбэрчээ хэмээн таамаглаж байсан ч,  сүүлд нь  цаг уурын албаны мэдээлэл гарчээ.  Энэ нь Кубын баруун нутагт солир унасан байж болох юм гэж тус албаныхан үзэж байна.

Мэргэжилтнүүд солирын хэлтэрхий хэмээн таамаглаж буй хэд хэдэн чулуу, түүнчилэн биет унасан улс мөрийг  тухайн газраас олсон  бөгөөд хамгийн том хэлтэрхий нь 20-30 сантиметрийн хэмжээтэй байжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин