ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 28-наас 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан бөгөөд энэ талаарх  дүгнэлт тус сангийн сайт дээр гарчээ. ОУВС-гаас манай улсад 2017 оны тавдугаар сараас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ойролцоогоор 434.3 сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулалт хийгээд байгаа юм.


Уг ажлын хэсгийн дүгнэлтэд, “Эдийн засаг 2018 онд 6 хувиар давж сэргэж байна. Эдийн засгийн өсөлт болон төсвийн сахилга батыг сайжруулсан нь хөтөлбөрийн төсвийн үзүүлэлтийг даван биелүүлэхэд нөлөөллөө" гэжээ.


ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт  Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдгийг хэвлэлийн мэдээнд дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ