Европт Гуайдог Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзав


Италийн засгийн газар сөрөг хүчний Хуан Гуайдог Венесуэлийн түр ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Италийн гадаад харилцааны яамны орлогч сайд Манлио ди Стефано телевизийн “Tg2000 сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгджээ.

Нэг орон юмуу хэсэг бүлэг орон  нөгөө орны дотоод бодлогыг тодорхойлж  болох юм гэдгийг Итали эсэргүүцэж байна гэж тэр хэлжээ. “Үүнийг хөндлөнгөөс оролцох явдал гэдэг бөгөөд НҮБ хүлээн зөвшөөрдөггүй юм” гэж тэр дүгнэсэн байна.

Латин Америкийн энэ оронд дайн дэгдэхээс сэргийлэх нь одоо хамгийн чухал  гэж ди Стефано хэлжээ.  “Дайн дэгдвэл, энэ нь Ливид гаргасан тэр алдаа болно, үүнийг  өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрч байгаа” гэж орлогч сайд мэдэгдсэн байна.

Европын парламент  (ЕП) Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, парламентын дарга  Хуан Гуайдог  тус орны ерөнхимйлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн  хүлээн зөвшөөрсөн тогтоолыг нэгдүгээр сарын 31-нд гаргажээ.  ЕП  Үндэсний хурлыг (парламент)  Венесуэлийн хууль ёсны цорын ганц ардчилсан байгууллага хэмээн дэмжиж байгаагаа  тэмдэглэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Венесуэлийн удирдагч Николас Мадурог  тус орноос гарч явахыг түрүүнд нь санал болгожээ.  Николас Мадуро болон түүний дээд тушаалын зөвлөхүүд Гуайдогийн амласан өршөөлийг ашиглаж, үлдсэн өдрүүдээ “Венесуэлээс холхон хаа нэгтээ аятайхан газарт” өнгөрүүлэх хэрэгтэй гэж Болтон өөрийн Twitter-т  бичсэн бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин