Оросын Холбооны зөвлөлийн гишүүнийг хурлын үеэр анх удаа баривчилжээ
Оросын парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн хамгийн залуу буюу 32 настай гишүүн Рауф Арашуковыг хурлын үеэр өчигдөр баривчилжээ. Оросын Ерөнхий прокурор Юрий Чайка үг хэлсний дараа сенатчид Рауф Арашуковын халдашгүй байдлыг хүчингүй болгосон аж.
Түүнийг гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон, хоёр хүнийг алсан, гэрчид дарамт учруулсан зэрэг хэрэгт буруутгажээ. Шүүх Рауф Арашуковыг хоёр сар баривчлах шийдвэр гаргасан байна.
Мөн өдөр сенатчийн аав, “"Газпром Межрегионгаз" компанийн захирлын зөвлөх Рауль Арашуковыг саатуулжээ. Мөрдөн байцаагчид түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үүсгэж, “Газпром”-оос 30 тэрбум рубль завшихад оролцсон гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн тус хэргээр сенатч Рауф Арашуковын үеэл, "Газпром межрегионгаз Астрахань" компанийн захирал Рауф Арашуков, "Газпром газораспределение Ставрополь" компанийн нэгдүгээр орлогч захирал Николай Романов, "Газпром Межрегионгаз Ставрополь" компанийн Минеральные Воды дахь салбарын захирал Гузер Хашукаев нарыг баривчилжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ