Трамп “ерөнхийлөгчийн ажилд орсонтой” нь холбогдуулан Гуайдод баяр хүргэв


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдотай утсаар ярьсныг РИА Новости агентлаг уламжилжээ.

  “Ерөнхийлөгчийн албан тушаалд түүхэн ёсоор орсонтой нь холбогдуулан Гуайдод Трамп баяр хүргээд, түүнчилэн ардчилал сэргээхийн төлөө Венесуэлийн тэмцлийг тууштай дэмжиж байгаагаа дахин нотоллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.

 Венесуэл болон бүс нутгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг АНУ дэмжиж буйд Гуайдо Трампад талархал илэрхийлснийг Цагаан ордноос тэмдэглэжээ.

 “Хуучин дарангуйлагчийн” эсрэг явуулах ёстой томхон эсэргүүцлийн арга хэмжээ  чухал болохыг Гуайдо онцлон  дурдсан байна.

 

Венесуэлийг  тогтвортой байдалд буцаж орж буйг дэмжиж, хоёр орны харилцааг сэргээхийн тулд байнга холбоо барьж байхаар  Трамп, Гуайдо нар  тохиролцжээ.

 

Өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаатай холбогдуулан, “зохих  мэдэгдэл гаргах” хүртэл  “Венесуэлд аялахаас түдгэлзэхийг  Трамп тус орны иргэдэд түрүүнд нь уриалсан юм.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин