НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас эхлэн шилжүүлнэ гэв

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас эхлэн олгож эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдэгдлээ.

Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтоор 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Буцаан олголтын мөнгө маргаашнаас иргэдийн дансанд шилжин орно. Пүрэв, Баасан гарагт багтаана” гэлээ.

2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ