Венесуэлын эрх баригчид улсынхаа алтыг Орос руу нууцаар гаргахыг завджээ
Сөрөг хүчнийхэн олонхи болсон Венесуэлын парламент буюу Үндэсний ассамблей улсын эрх баригчдыг улсын алтны нөөцөө Орос руу нууцаар гаргахыг завдсанд буруутгасан тухай “Reuters” агентлаг уламжиллаа.
Энэ тухай Венесуэлын Үндэсний ассамблейн “Twitter” хуудсанд, “20 тонноос доошгүй алт ачиж гарах онгоц Москвагаас ирсэн тухай мэдээллийг Венесуэлын банкны ажилтнууд өглөө. Тэр алт Сангийн сайд Каликсто Ортегагийнх биш, Венесуэлын ард түмнийх билээ” гэж бичжээ.
Үндэсний ассамблейн гишүүн, Венесуэлын банкинд олон жил ажилласан эдийн засагч Хосе Гуэрра хэлэхдээ, “Улсын банкны байгууллага алт худалдах, барьцаалан зээл авах, своп хэлцэл хийх зэрэг үйлдэл хийх бүрэн эрхтэй. Хэдий тийм ч ард түмэн яг ямар үйлдэл хийх гэж буйг, тэр нь улс оронд ашигтай эсэхийг мэдэх бүрэн эрхтэй” гэсэн байна.
Энд тэмдэглэхэд, энэ сарын 28-нд Москвагаас Каракас руу Оросын “Nordwind Airlines” компанийн иргэний онгоц бүхээгтээ нэг ч зорчигчгүй хөөрчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ