Саудын Арабт авлига авсан 120 төрийн албан хаагчийг халжээ


Саудын Арабт авлига авсан 120 төрийн албан хаагчийг зэрэг халсан тухай тус улсын Дүүргүүдийн хэрэг эрхлэх яамнаас мэдээлжээ. Төрийн албан хаагчдыг тус улсын нийслэл Эр Рияд, эдийн засгийн төв Жидда гээд 15 хотын захиргаанаас халсан аж.

Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман тэргүүтэй удирдлага 2017 оны намраас авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажил эхлүүлж, олон зуун улстөрч, бизнесмен, тэр ч бүү хэл хааны гэр бүлийн гишүүд, үүний дотор олон улсын томоохон хөрөнгө оруулагч хунтайж Алвалид Бен Талалыг хүртэл баривчилжээ. Гэхдээ баривчлагдсан хүмүүсийн дийлэнхийг хөрөнгийнх нь тодорхой хувийг төрийн өмч болгон хураагаад сулласан байна.  

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин