Орос улс БНАСАУ-д АЦС барих санал “нууцаар” тавьжээ
Оросын эрх баригчид Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзвал, тус оронд атомын цахилгаан станц барихыг БНАСАУ-ын засгийн газарт санал болгожээ. “Вашингтон пост” сонин америкийн эх сурвалжийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Тус сонинд бичсэнээр, саналыг 2018 оны намар тавьсан бөгөөд сүүлд нь АНУ-ын тусгай албад үүнийг олж мэджээ.
Хэлцлийн болзлоор бол, Орос улс АЦС -ыг ашиглаж, дараа нь зэвсэглэл хийхэд ашиглах эрсдэлийг багасгахын тулд дагалдах бүтээгдэхүүн, хаягдлыг өөрийн нутагт буцаан татах ажээ гэж сонинд бичсэн байна.
АНУ, БНАСАУ-ын хэлэлцээг тасалдуулах нь Оросын талын саналын зорилго бөгөөд үүнээс гадна ОХУ БНАСАУ-ын эрчим хүчний зах зээлд тодорхой хувийг олж авахаар эрмэлзэж байгааг уг санал харуулж байна гэж сонины өгүүлэлд бичжээ.
Оросын эрх баригчид нийтлэлийг одоогоор тайлбарлаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ