Дотоодын эдийн засаг 7.1 хувиар өссөнийг Засгийн газраас зарлав

2018 онд дотоодын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 хувиар өссөн гэж ЗГХЭГ-ын дарга мэдээллээ. 

Эдийн засгийн өсөлтийн албан ёсны дүнг Үндэсний статистикийн хороо баталгаажуулан зарлах юм. 

Азийн хөгжлийн банкнаас гаргасан 2018 оны тайланд "2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно гэж үзсэн байсан. Эдийн засгийн энэхүү өсөлт 2016 онд 1.2 хувьтай байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ