Кубын нийслэл Хаванд торнадо салхи асар их хохирол учруулжээ


Өнгөрсөн ням гаригт Кубын нийслэл Хаваныг 100 км/цаг хурдтай торнадо салхи дайран өнгөрчээ. Торнадо салхи асар их хохирол учруулсны дээр гурван хүн амь үрэгдэж, 172 хүн бэртэж гэмтсэн тухай Кубын “Granma” сонинд мэдээлсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел онц байдал зарлаж, торнадод өртсөн дүүргүүдэд аврагчид ажиллан сэргээн босголтын ажил ч эхэлжээ. Торнадо салхи цахилгаан дамжуулагч шонгуудыг унаган хэд хэдэн дүүрэгт тог тасрахад хүргэсэн аж.

Торнадогийн учруулсан хохирлыг хараахан тооцож гаргаагүй байна. Хаван хот олон арван жилд анх удаа ийнхүү торнадо салхинд өртжээ.

Б.Туг    

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин