Жорж Сорос: Өрнөдийн нээлттэй нийгмийн гол аюул бол Хятад
Америкийн тэрбумтан, улс төрийн зүтгэлтэн Жорж Сорос Давосын эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ ихэвчлэн Хятадын аюулын тухай ярьжээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.
“Дэлхий дээрх цорын ганц авторитар дэглэмтэй улс нь Хятад биш. Гэхдээ хамгийн баян, хүчтэй, мөн технологийн хувьд хамгийн дэвшилттэй нь. Чухам тийм учраас өрнөдийн нээлттэй нийгмийн гол аюул бол Хятад боллоо.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн хяналтын арга хэрэгслүүд тун удахгүй тус авторитар дэглэмд давуу тал олгож болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн жил би Хятадыг даяар удирдлагын бүтцэд илүү гүнзгий оролцоно гэдэгт найдсаар байлаа. Гэвч тэр цагаас хойш Ши Жинпиний үзэл бодол эрс өөрчлөгдсөн бололтой.
Миний бодлоор, АНУ бараг бүх дэлхийтэй эдийн засгийн дайн хийхийн оронд Хятад дээр төвлөрөх шаардлагатай. Худалдааны дайнд Хятадын “ZTE”, “Huawei” компаниуд хохирол бараг амссангүй. Гэтэл хэрэв эдгээр компани ирээдүйн 5G сүлжээний зах зээлд ноёрхож эхэлбэл бүх дэлхийд асар их эрсдэлтэй” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ