АНУ “Huawei” компани болон түүний санхүүгийн захирлыг албан ёсоор буруутгав

АНУ хятадын технологийн  аварга том “Huawei” компанийг албан ёсоор буруутгажээ. Сангийн яамны төлөөлөгчид ингэж мэдэгдсэн байна.  Компанийг өөрийг нь болон түүний хоёр салбарыг 13 зүйл ангиар  буруутгаж байгаа  ажээ. Үүнээс гадна,  “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг ч буруутгаж байгаа гэнэ.

 

Түүнийг америкийн талын хүсэлтээр Канадад саатуулсныг  телевизийн “Россия 24” суваг дурдсан байна. Топ-менежерийг ираны салбартай холбоотой байсан, харин “Huawei” компанийг  америкийн түншүүдээс арилжааны нууцыг хулгайлж, банкны луйвар хийсэн гэж буруутгаж байгаа аж.

 

С.Инда

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин