АНУ Венесуэлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авав
АНУ Венесуэлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авсаныг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Хязгаарлалтын арга хэмжээнд төрийн нефть-шатдаг хийн “PDVSA” компани хамрагдаж байгаа бөгөөд түүний 7 тэрбум ам. долларын активыг битүүмжлэх ажээ.
Венесуэлийн нефтийг ямар нэг байдлаар худалдан авбал худалдан авагчдын дансыг хаах шалтгаан болж болох юм гэж америкийн сангийн яамны тэргүүн Стивен Мнучин хэлсэн байна.
АНУ Венесуэлийн төр засаг солигдож байгааг хүлээн зөвшөөрөхийг цэргийнхэн болон аюулаас хамгаалах хүчнийхэнд уриалж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон бас мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ