Парист “шар хантаазтанууд”-ын эсрэг “улаан алчууртнууд” жагсчээ
Францын нийслэл Парис хотно арван мянга гаруй хүн “Улаан алчууртнууд” хөдөлгөөний зохион байгуулсан “Бүгд найрамдахчуудын эрх чөлөөний марш” жагсаалд оролцсон тухай “France Info” мэдээллээ.
Жагсаалд оролцогчид “Хүчирхийллийг зогсоо” уриан дор Парисын Үндэстний талбайгаас Бастили хүрчээ. “Улаан алчууртнууд” эмх журмыг сэргээж Франц даяар энх амгалан байдал тогтоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэн “шар хантаазтанууд” болон элдэв хувьсгалын эсрэг байгаа аж. “Улаан алчууртнууд” хөдөлгөөнийг анх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд Жон Кристоф Вернер гэгч үүсгэн байгуулсан гэнэ.
Францын Засгийн газар бензинд ногдуулах татварыг нэмэхээр болсныг эсэргүүцсэн жагсаал тус улсыг нөмөрсөн бөгөөд жагсаалд оролцогчид замын албадын ажилтнуудынх шиг шар хантааз өмсөн ижилссэн тул “шар хантаазтануудын хөдөлгөөн” нэр авсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ