Филиппиний католиk шашны сүмд дэлбэрэлт болжээ
Филиппиний өмнөд нутгийн Холо аралд хоёр удаа дэлбэрэлт болсноор наанадаж 20 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.
Эхний дэлбэрэлт Кармель уулан дахь ромын католиг шашны Дарь эхийн сүмд ням гарагийн мөргөлийн үеэр орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 45 минутад болжээ.
Цэргийнхэн болон цагдаа нарыг хэргийн газарт ирсний дараа ойролцоохи машины зогсоолд хоёр дахь дэлбэрэлт болсон байна.
Амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн хүмүүс ажээ. Одоо ямар нэг байгууллага дэлбэрэлт үйлдсэн гэдгээ хүлээгээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ