Сөрөг хүчин Мадурог зайлуулахын тулд цэргийнхэнтэй хэлэлцээ хийж байна

Венесуэлийн сөрөг хүчин   ерөнхийлөгч Николас Мадурог засгийн эрхнээс зайлуулахыг  санаархан, өөрсдийг нь талархаж буй үндэсний зэвсэгт хүчний командлал, түүнчилэн  иргэний засгийн газрын байгууллагуудын төлөөлөгчидтэй нууцаар хэлэлцээ хийж байгаа ажээ.  Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ням гарагт “Вашингтон пост” сонинд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Тэр нэгдүгээр сарын 23-нд  өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласан юм.

   “Бид засгийн газрын албан тушаалтнуудтай, тодруулвал тэнд ажиллаж буй иргэний хүмүүс болон цэргийнхэнтэй хэлэлцээ хийж байгаа. Энэ нь хувь хүний аюулгүй байдлыг хөндсөн  (ийм хэлэлцээнд оролцогчдын) туйлын эмзэг сэдэв. Бид тэдэнтэй уулзаж, ингэхдээ үүнд бусдын анхаарлыг татахгүй байгаа” гэж Гуайдо мэдэгджээ.

 Венесуэлд АНУ-ын дипломатууд юмуу сөрөг хүчнийг айлган сүрдүүлж, хүчирхийлвэл хариу арга хэмжээ авна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон өөрийн Твиттер-аккаунтад  бичсэн байна.

Ямарваа байдлаар хүчирхийлэх, айлган сүрдүүлэхийг “хууль дээдлэхэд  бүдүүлгээр өнгөлзөж буй хэрэг” хэмээн үзэх бөгөөд “хариу ноцтой арга хэмжээ” авахад хүргэнэ гэж Болтон дурджээ. Ингэхдээ тэр “ийм арга хэмжээ” гэдэг нь юу болохыг  тодруулан тайлбарлаагүй байна.

 Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мардурогийн цэрэгжсэн анги нэгтгэлүүд болон аюулаас хамгаалах хүчнийг Кубын зүгээс дэмжин, хянаж байгаа нь “туйлын тодорхой юм” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх тэмдэглэжээ.

 Дахин сонгууль явуулж,  эс бөгөөс сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөхөөр сүрдүүлсэн Европын орнуудын тулган шаардалтыг Мадуро түрүүнд нь няцаасан юм.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин