Кремльд Орос-Японы хэлэлцээний үндсэн зорилтыг тодорхойлжээ
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Японтой хийх хэлэлцээний үндсэн зорилтыг тодорхойлжээ. Тэрээр “Россия 1” телевизийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт оролцохдоо, “Бидний үндсэн зорилт бол ямар нэг юм өгч, авах бус эхнийн хэлэлцээр байгуулахад оршино” гэж мэдэгдсэн байна.
Дмитрий Песков хоёр орон энхийн хэлэлцээр байгуулснаар дэлхийн II дайн албан ёсоор дуусгавар болохыг онцолсон юм. Тэрээр түүнчлэн Японыг Оросын маш чухал түнш гэжээ.
Түүний хэлснээр, Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг дэмжсэн нь хоёр орны хэлэлцээнд томоохон саад тотгор болжээ. Хэдий тийм ч Кремльд Японы талаас хоёр орны харилцааны хөгжилд маш их хүчин зүтгэл гаргаж буйг сайшааж байгаа аж.
Үүнээс өмнө Японы хэвлэлээр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Орос Хабомаи, Шикотан арлуудыг эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн нөхцөлд хоёр орны хооронд энхийн хэлэлцээр байгуулах боломжтой гэж үзсэн тухай мэдээлсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ