Владимир Путин Николас Мадуротой утсаар юу ярьсан бол?
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн удирдагч Николас Мадуротой утсаар ярихдаа Венесуэлд санхүү, цэргийн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцээгүй гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
Владимир Путин Венесуэлийн дотоодын улс төрийн нөхцөл байдал хурцадсан одоогийн нөхцөлд Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр үүссэн зөрчлийг талууд яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй, үүнд гадаадаас хутгалдан оролцох аливаа оролдлого олон улсын эрх зүйг зөрчинө гэжээ.
Николас Мадуро Оросын Ерөнхийлөгчийг Венесуэлд бий болсон нөхцөл байдалд зарчимч байр сууринаас хандан сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч болсон түүнийг дэмжсэнд талархлаа илэрхийлсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ