Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичэд 13 жилийн хорих ял оноожээ
Украины нийсэл Киев хотын Оболон дүүргийн шүүх эх орноосоо урвасан, харь улсын цэрэг түрэмгийлэн довтлоход дэм үзүүлсэн хэргээр тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Януковичэд 13 жилийн хорих ял оноосон тухай “УНИАН” агентлаг мэдээлж байна.
Виктор Янукович Украинд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөхөд албан тушаалаасаа арга буюу буухад хүрсэн 2014 оноос хойш Орост орогнож байгаа юм. Шүүх түүний хэргийг 2017 оноос хойш хэлэлцэж сая ийнхүү шийдвэрт хүрсэн байна.
Украины Прокурорын газар түүнийг дөрвөн зүйл ангиар 15 жилийн хорих ял оноохыг хүссэн ч Оболон дүүргийн шүүх хоёр зүйл ангийг хэрэгсэхгүй болгож ялыг зөөллөжээ. Виктор Януковичийн өмгөөлөгчид давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ