Венесуэлийн цэргийнхэн Николас Мадурогийн талд оржээ
Венесуэлийн цэргийнхэн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн талд орсон тухай “Reuters” агентлаг уламжиллаа.
Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Педрино мэдэгдэл хийхдээ, Николас Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэвээр гээд сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг оролдож байна гэжээ. Тэрээр мөн АНУ болон бусад зарим орон Венесуэлийн эсрэг зориудаар эдийн засгийн дайн хийсээр ирсэн гэж онцлон тэмдэглэжээ.
Владимир Падрино нь Николас Мадурогийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг гэнэ. Батлан хамгаалахын сайд Владимир Падринод 2016 онд эдийн засгийн хөгжлийн асуудлыг хариуцуулжээ. Цэргийнхэн мөнгө болон барааны эргэлтийг хянаснаар барааны дутагдал, ядуурлыг зогсооно гэж төлөвлөсөн ч энэхүү арга хэмжээ ямар ч үр дүнд хүрээгүй аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ