Мадуро албан тушаалаа орхихоос татгалзав
Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Николас Мадуро албан тушаалаа орхихоос татгалзжээ. Тэр Дээд шүүхэд үг хэлэхдээ ингэж мэдэгдэнийг “Agencia Venezolana de Noticias” агентлаг мэдээлсэн байна.
“Миний бие эх орныхоо өмнө хүлээсэн үүргээс хэзээ ч татгалзахгүй, би хэзээ ч огцрохгүй” гэж тэр хэлжээ.
Нэгдүгээр сарын 23-нд Венгесуэлд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхлэсэн юм. Нийслэл Каракас хотод болсон цуглааны үеэр тус орны парламентын дарга Хуан Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарлаж, чөлөөт сонгууль явуулахын тулд зэвсэгт хүчний дэмжлэгтйэгээр төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх болно гэж мэдэгджээ. Түүний бүрэн эрхийг Дональд Трамп, түүнчилэн Аргентин, Канад, Перу, Колумб болон бусад орны эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм. Харин Орос, Хятад, Куба, Боливи, Турк зэрэг орон Мадурог дэмжиж байна.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлахын өмнө түүнд гаднаас хүчтэй шахалт үзүүлж байжээ гэж Венесуэлд суугаа Оросын элчин сайд Владимир Заемский мэдэгджээ.
“Түүнийг парламентын тэргүүнээр сонгосон нэгдүгээр сарын 5-нд, Николас Мадуро албан тушаалдаа орсон нэгдүгээр сарын 9-нд Гуайдод хүчтэй даралт шахалт үзүүлж байсан тухай мэдээ надад ирсэн юм” гэж элчин сайдын хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
Түүний хэлснээр, Гуайдо эхлээд эсэргүүцэж байсан ч, “түүнийг гарцгүй болгосон нь илт байна” гэж элчин сайд хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ