Ерөнхий сайд асан Нажиб Разак хэвлэлийн бага хурал зарлажээ
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайзад болж байгаа билээ. Тус хэрэгт холбоотой хэмээн олон жил хардагдаж явсан, Ерөнхий сайд асан Нажиб Разак өчигдөр энэ талаар мэдээлэл хийжээ. Тэрээр талийгаачийг огт харж байгаагүй гэсэн байна. Шүүх хуралд дуудагдсан гэрч Нажиб Разакийг Ш.Алтантуяатай уулзаж байсан, хамт авахуулсан гэрэл зургийг нь үзсэн хэмээн мэдүүлсний дараа тэрээр хэвлэлийн бага хурал зарлаж дээрх мэдээллийг хийжээ. Нажиб “Энэ бол гүтгэлэг. Би түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй” гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ