Венесуэлд Николас Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр 16 хүн амь үрэгджээ


Венесуэлийн нийслэл Каракас болон Португеса, Баринас, Тачира, Амасонас, Боливар мужуудад Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал болж, цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдөх үеэр дор хаяж 16 хүн амь насаа алдсан тухай “La Prensa de Lara” сонинд мэдээлжээ.

Венесуэлийн хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн Алфредо Ромерогийн мэдэгдсэнээр, 70 гаруй жагсагчийг баривчлаад байгаа аж. 

Тус улсын парламентийн спикер Хуан Гуаидо өчигдөр түр Засгийн газрын тэргүүнээр ажиллахаа мэдэгдсэн билээ. Гэвч Николас Мадуро түүнийг “АНУ-ын утсан хүүхэлдэй” гээд өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэвээр гэсэн байна.

Одоогоор Хуан Гуаидог Венесуэлийн төрийн тэргүүн гэж АНУ, Канад, Аргентин, Бразил, Чили, Колумби, Коста-Рика, Гватемал, Хондурас, Панам, Парагвай, Перу зэрэг орон хүлээн зөвшөөрчээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин