Сири Израилийн довтолгооны хариуд Тел Авивын нисэх буудлыг бөмбөгдөнө гэв


            Хэрэв НҮБ-ын Аюлгүйн зөвлөл Сирийг довтолсон Израильд ямар нэг арга хэмжээ авахгүй бол Тел Авив дахь үндсэн нисэх буудлыг нь бөмбөгдөнө хэмээн НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Аль Жаафари мэдэгджээ.

            Сирийн Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Израилийн агаарын довтолгоог буруушаахыг удаа дараа шаардсан аж. Башар Аль Жаафари НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ, “Аюулгүйн зөвлөл Израилийн зэвсэгт хүчин Сирийн газар нутгийг тогтмол довтлох болсонтой холбогдуулан тодорхой арга хэмжээ авахгүй бол манай улс өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийн дагуу Дамаскийн нисэх буудлыг бөмбөгдсөний хариуд Тел Авивын нисэх буудалд цохилт өгнө” гэжээ.  

            Израилийн зэвсэгт хүчин энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дамаскийн нисэх буудал дахь Ираны “Аль Кудс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгджээ. “Аль Кудс” бүлэглэл Израилийн Голаны өндөрлөгийг пуужингаар харвах оролдлого хийсний хариуд Израилийн зэвсэгт хүчин ийнхүү хариу цохилт хийсэн гэнэ.  

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин