Мексикт бензин дамжуулах хоолойны дэлбэрэлтэээр амь үрэгдэгсдийн тоо 96-д хүрлээ
Мексикт бензин дамжуулах хоолойны дэлбэрэлтээр амь үрэгдэсдийн тоо нэмэгдэж 96-д хүрсэн тухай “Universal” портал мэдээлжээ. Мексикийн Идалго мужийн Засгийн газрын мэдэгдсэнээр, бэртэж гэмтсэн 48 хүн эмнэлэгт байгаа аж.
Энэ сарын 18-ны орой Мексикийн Идалго муж дахь Туспан-Тула чиглэлийн бензин дамжуулах хоолойгоос олон зуун хүн шатахуун хулгайлж байх үед хүчтэй дэлбэрэлт болсон юм. Мексикийн төрийн өмчит “Pemex” компанийн эзэмшдэг тус хоолойд хууль бус нүх гаргасан нь дэлбэрэлтийн шалтгаан болжээ.
Хүмүүс нүх гарсан газар канистр, бидон сав барин олноор цугларсан үед гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ