Умард Солонгост шинэ нууц объектууд илэрчээ
Пхеньяны эрх баригчдын хэлж ярьж байгаагүй пуужингийн үйл ажиллагаатай холбоотой бас нэг объект Умард Солонгосын нутгаас илэрсэн байна. Вашингтоны стратегийн болон олон улсын судалгааны төвөөс ивээн тэтгэдэг "Beyond Parallel" төсөлд ингэж бичжээ.
Шинжээчдийн мэдээлснээр, Пхеньян хотоос хойш байдаг бөгөөд цэрэггүй бүсээс 212 километр зайд оршдог Синоригийн пуужингийн оператив баазын тухай БНАСАУ-д хэзээ ч ярьж байгаагүй ажээ. Энэ нь тус орны стратегийн пуужинт цэргийн пуужингийн бригадын төв байр болохыг дурдаж байна.
Шинжээчид 2018 оны арванхоёрдугаар сарын 27-д хиймэл дагуулаас хүлээж авсан зургуудыг судлаад, уг баазад газар дор хоргодох байр байдгийг илрүүлжээ. Хажууд нь өөр хоёр объект буюу бүр 1950 юмуу 1960-аад онд байгуулагдсан академи болон сургуулилтын талбай байдаг байна. Ингэхдээ академид түрүүнд нь их бууны офицерууд бэлтгэж байсан бөгөөд харин сүүлийн хэдэн арван жилд баллистик пуужингаар дагнан ажиллах болсныг бас дурджээ.
Умард Солонгостой харилцах харилцаанд ер бусын ахиц гарсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг мэдэгдсэнээс хойш ердөө хоёрхон өдрийн дараа илтгэл тараасныг NBC News компани тэмдэглэсэн байна. Төрийн тэргүүн ирэх хоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хоёр дахиа уулзахыг маш их хүлээж байна гэдгээ бас дурдсан юм. Ингэхдээ Цагаан ордон шинжээчдийн шинэ мэдээг одоогоор тайлбарлахгүй байна.
Цөмийн зэвсгийг устгах тухай тохиролцоог мөрдөхгүй байна хэмээн Умард Солонгосыг нэг бус удаа сэжиглэж байжээ. Умард Солонгос уг хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн хэдий ч, тус орны уулархаг нутагт байдаг хол тусгалын пуужингийн гол баазаа бэхжүүлснийг 2018 оны арванхоёрдугаар сард мэдээлж байсан юм. Умард Солонгосын нутгаас пуужингийн 13 нууц бааз илэрсэн нь мөн оны арваннэгдүгээр сард тодорхой болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ