Давосын уулзалтад Трамп, Макрон, Мэй, Ши Зиньпин нар оролцохгүй болжээ

Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр швейцарын Давост нээгдэж байна.  Глобалчлалын асуудал нь уг уулзалтын гол сэдэв юм.  Энэ жил форумд 3000 орчим хүн оролцох төлөвтэй байгаа ажээ. 

Хэд хэдэн орны төлөөлөгчид  уулзалтын талаархи төлөвлөгөөгөө цуцласныг хэвлэлд мэдээлж байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн асуудлаас болоод Давост ирэхгүй юм. 

Европ бас өөрийн гэсэн асуудалтай байна.  Тухайлбал, Их Британид Brexit-ийн асуудал байгаа бол, Францад "шар хантаазатнууд"-ын :эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм.  Тийнхүү Английн ерөнхий сайд Тереза Мэй, францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар Швейцарт ирэхээс татгалзжээ.  БНХАУ-ын даргын оронд түүний орлогч уулзалтад ирсэн байна. Саудын Аравийн эрчим хүчний сайд бас эцсийн агшинд төлөвлөгөөгөө өөрчилж, уулзалтад ирэхгүй болжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин