Каракаст цэргийнхэн үймээн гаргах гэжээ
Цагдаа нар Венесулийн нийслэл Каракас хотын Лос-Меседорес дүүрэгт эсэргүүцлийн арга хэмжээ болсон газарт буудаж эхлэснийг "Nacional" порталд мэдээлсэн байна.
Өмнө нь жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж байжээ. Ойр орчмын байшин барилга руу буудаж байгааг порталд мэдээлэхдээ, чухамхүү ямар буу зэвсэг хэрэглэж байгааг тодруулаагүй байна.
Үймээн дэгдээхийг оролдсон цэргийнхэнийг дэмжиж Каракас хотын гурван дүүрэгт даваа гарагийн өглөөнөөс эсэргүүцлийн ажиллагаа эхэлжээ. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож буй эдгээр дүүргийн оршин суугчид гудамжинд гарч, чулуу, машины дугуйгаар хаалт хамгаалалт босгосон байна.
Олон оршин суугч ерөнхийлөгч Николас Мадурогийн бодлогыг эсэргүүцэн төмөр сав суулга балбаж байгаа ажээ.
Эрх баригчдын эсрэг хэсэг цэргийнхэний дэгдээсэн үймээнийг таслан зогсоож, оролцогчдыг саатуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Венесуэл нийгэм-эдийн засгийн хурц хямралтай тулгараад байгаа юм. Хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын олон иргэн эх орноо орхин дүрвэжээ. НҮБ-ын мэдээллээр, Венесуэлийн 3 сая гаруй иргэн Колумб, Эквадор, Перу болон Бразил улс руу гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ