Тэрбумтнуудын тоо сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгджээ
Тэрбумтнуудын тоо сүүлийн арван жилд үндсэндээ хоёр дахин нэмэгдэж 2018 онд 2208 болсон тухай Давос дахь дэлхийн эдийн засгийн форумын өмнөхөн олон улсын хүмүүнлэгийн “Oxfam” байгууллага мэдээлжээ.
Тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө өдөр бүр 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэн өнгөрсөн жилийн дотор 900 тэрбум ам.долларт хүрсэн аж. 2017-2018 онуудад дэлхийд хоёр өдөрт нэг шинэ тэрбумтан бий болжээ.
“Oxfam” байгууллагын судалгаанаас үзвэл өнгөрсөн жилийн дотор манай гаригийн хамгийн ядуу 3.8 тэрбум хүний санхүүгийн байдал ерөөсөө сайжраагүй байна. Дэлхийн хамгийн баян 26 хүний хөрөнгө тэдгээр 3.8 тэрбум хүнийхтэй тэнцдэг ажээ.
Дэлхийн толгой баян Жефф Безосын хөрөнгө 112 тэрбум ам.долларт хүрсэн ба түүний хөрөнгийн ердөө нэг хувь нь 105 сая хүн амтай Этиопын эрүүл мэндийн төсөвтэй тэнцдэг тухай “Oxfam”-ын судалгаанд дурджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ