Уран гулгагч, стриптизчин Елизавета Туктамышева шоунаас олдог орлогоо дэлгэжээ

          Өнгөрсөн жилийн сүүлээр Канадын Гран при тэмцээнд онгоцны үйлчлэгч бүсгүйн дүрээр гарч цамцаа тайлан “стриптиз” үзүүлж үзэгч олны анхаарлыг татсан Оросын уран гулгагч, дэлхийн аварга Елизавета Туктамышева сэтгүүлч Мария Командаяд ярилцлага өгөхдөө уран гулгагчид мөсний шоунд оролцож мөнгө олдог тухай хэлжээ.

Тэрээр, “Тэмцээний дундуур хүч, тэнхээ байгаа бол би мөсний шоунд оролцдог. Нэг шоунаас машины мөнгө өлхөн олдоно шүү. Ер нь уран гулгагчид ийм аргаар л орлого олдог. Түүнээс биш тамирчны цалин их биш шүү дээ” гэж ярьсан аж.

Өдгөө 22 настай Елизавета Туктамышева уран гулгалтад арван жил болж буйгаа сануулаад ганц, хоёр жилийн дараа зодог тайлахгүй бол тус спортод хөгширсөн гэдгээ хэлсний сацуу Оросын уран гулгалтын секс бэлгэдэл болсон нь таалагддаг гэжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин