Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 20 жилийн өмнө Бүгд найрамдах намаас санаачилсан Нэн шаардлагатай гэр бүлд түр тэтгэмж олгох системийг шинэчлэх тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Энэ хуулийг энгийн ярианд “welfare” буюу “вэлфер” гэж нэрлэдэг. Англи хэлтэй бусад орноос ялгаатай нь Америкт энэ үг бүх хүнд хүртээх нийгмийн халамж биш, харин өрх толгойлсон, бага орлоготой эцэг эхчүүдэд шууд мөнгөн тэтгэмж олгох гэсэн утгатай байдаг. Тэгвэл энэ систем нь бусад баян оронтой харьцуулахад ямар ялгаатай вэ. Ядуус Америк, Канад, Франц, Британи, Японы алинд нь амьдарвал илүү амар вэ?

АНУ

1996 он хүртэл тус улсын ихэнх мужууд тэтгэмж авах эрх бүхий хүмүүст мөнгө өгдөг байсан бөгөөд зарлагыг нь холбооны Засгийн газраас тодорхойлдог байв. “Мөнгөний ихэнх хэсгийг өрх толгойлсон гэр бүлүүдэд мөнгөн тэтгэмж хэлбэрээр шууд олгодог байсан. Дараа нь мужууд мөнгөө яаж үрэхээ шийдвэрлэх эрхтэй болсон. Мэргэжлийн сургалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, түүнчлэн үрчлэн авагчдыг дэмжих зэрэг олон төрлийн хөтөлбөрт гарах зардал өссөн” хэмээн Төсвийн бодлогыг урьдчилан боловсруулах төвийн шинжлэх ухааны ахлах ажилтан Лиз Шот мэдэгджээ.

Man_SS_Pwk-1024x667 Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

Ерөнхийдөө инфляциа тооцоод үзвэл эдгээрт гаргах зардал 1996 оны түвшинтэйгээ ойролцоо байна. 2015 онд шууд төлбөр нь нийт хөрөнгийн дунджаар 25 хувь байв. Гэхдээ сангийн хуваарилалт муж бүрт харилцан адилгүй. 1996 онд нийгмийн тэтгэмжийг хязгаарлах зорилгоор мужуудад “вэлфер” авагч ажил эрхэлдэг хүмүүст тооны хязгаар тогтоожээ. Энэ асуудлаар мужууд хууль зөрчсөн тохиолдолд тусламж авагчдын тоог багасгах зэргээр торгууль төлнө. Тиймээс нийгмийн халамжийн хувьд мужуудын ялгаа асар их байдаг аж.

Ерөнхийдөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх “вэлфер” авах нь түгээмэл. Хамгийн харамч гэгдэх Миссисипи мужид өрх толгойлсон эцэг эхчүүд сарын 153 ам.доллар авдаг бол хамгийн өгөөмөр Аляск мужид 642 ам.доллар авдаг аж. Тус улсад дунджаар 418 ам.долларын тэтгэмж олгодог байна. Вэлферийг дээд тал нь таван жилийн турш авч болно. АНУ-д орлого багатай иргэдэд зориулсан өөр нэг хэлбэрийн тусламж байдаг. Энэ бол хүнсний купон, эмнэлгийн “Медикейд” хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэтгэвэр юм. Сүүлийн 20 жилд “вэлфер” авагчдын тоо нь багасч, хүнсний купон авах нь эрс нэмэгджээ.

Канад

canadian-trail-inside-brochure Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

Канадын систем Америкийнхтай ерөнхийдөө төстэй. Гэхдээ цөөн хэдэн зарчмаараа ялгаатай. Мужууд өөрсдөө мэдээд үйл ажиллагаа явуулах өргөн бололцоотой байдаг. Харин хөдөлмөрийн чадвартай тусламж авагчид ажил идэвхтэй хайх ёстой. Тэтгэмж авах хугацааны хязгаар гэж байдаггүй бөгөөд зарим тохиолдолд үр хүүхэдгүй гэх шалтгаанаар ч тэтгэмж авах бололцоотой. Онтарио мужид л гэхэд нэг хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх сард 941 канад доллар буюу 724 ам.долларын тэтгэмж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй бол илүү их тэтгэмж авна. Саскачеван мужийн их сургуулийн профессор Дэниел Беланд “Ерөнхийлөө Хойд Америкийн хоёр улс ядуусын тоогоо бууруулаад зогсохгүй тусламж хүртэгчдийн тоогоо ч багасгах бодлого баримталж байна. Харин АНУ-д нөхцөл байдал илүү хүнд байна” гэжээ.

Франц

pension-freedoms-584870 Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

Нийгмийн өгөөмөр тэтгэвэр тэтгэмжээрээ алдартай улс. Америкийн “вэлфер”-тэй төстэй “Revenu de solidaritй active” хэмээх хөтөлбөр хэрэгждэг. Энэхүү тэтгэмжийг 25, эсвэл 18-аас дээш насны, ганцаараа хүүхдээ өсгөж буй, эсвэл өмнө нь ажиллаж байсан ч халагдсан хүмүүс хүртдэг аж. АНУ-аас ялгаатай нь хүүхэдтэй байж л нийгмийн тусламж дэмжлэгийг авна гэсэн заалт байхгүй. Гэхдээ хүүхэдтэй бол илүү их халамж хүртэх боломжтой. Хэрвээ өрх толгойлсон эцэг, эх хоёр хүүхэдтэй, орлогын ямар ч эх үүсвэргүй бол нийгмийн бусад хэлбэрийн тусламж хүртэх эрхгүйгээр сард дээд тал нь 1069 еврогийн тэтгэвэр авна. АНУ, Канад, Франц, Британи, Япон зэрэг улс бусад орноос ялгаатай нь гэр бүлийн орлогоос үл хамааран хүүхэдтэй гэр бүлд янз бүрийн тэтгэмж өгдөг байна. Америкт хүүхдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Гэхдээ улсдаа татварын жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргаж өгсөн нөхцөлд л үүнийг эдлэх боломжтой аж.

Британи

union-jack Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

ИБУИНВУ-д ажилгүйдлийн тэтгэм­жийг оролцуулаад орлого багатай иргэдээ дэмжих зургаан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрээс Америкийн “вэлфер”-тэй ойролцоо хөтөлбөр бол Хувь хүний орлогыг дэмжих хөтөлбөр юм. Энэ нь 16-65 насны орлогогүй болон орлого багатай, 16 мянган фунтээс илүүгүй хуримтлалтай, долоо хоногт 16 цагаас доош хугацаагаар ажил эрхэлдэг иргэдэд зориулагджээ. Үүнээс гадна тухайн хүн шаардлагуудыг нь бүрэн хангасан тохиолдолд нийгмийн өөр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг ч давхар авах бололцоотой. Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх сарын 292 фунт буюу 384 ам.доллар авдаг байна.

Япон

ffffff Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ?

1990-ээд оны сүүлч хүртэл улсаас тусламж авах иргэдийн тоо тун цөөн байлаа. Тэгвэл өдгөө нийт хүн амын хоёр орчим хувь нь улсаас тэтгэмж авч амьдарч байна. Эдгээрийн тал орчим хувь нь ажил олох боломжгүй, 60-аас дээш насны ганц бие хүмүүс юм. Тэтгэмжийг бодит орлого, нэн шаардлагатай зардлын доод хэмжээний хоорондын ялгаан дээр үндэслэн тун хэцүү схемээр олгодог. Японы нийгмийн тусламжийн системийн нэг онцлог бол ойр дотныхон нь хөдөлмөрийн чадвартай бол тэтгэвэр тэтгэмж авахаар өрсөлдөж чаддаггүй явдал. Япончуудын уламжлал, иргэний эрх үүргээр төрөл төрөгсөд, аав ээж, ах дүү нараа халамжлах үүрэгтэй байдаг аж. Филадельфийн ядууст зориулсан өдрийн үнэгүй хоол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин