Польшийг чөлөөлсөн тухай Жуковын рапортыг ил болгов

Москва дахь Оросын түүхийн нийгэмлэгийн ажлын хэсгийн хуралдаан Польшийг 1945 оны нэгдүгээр сард нацистын Германаас чөлөөлсөн тухай баримт бичгийг анх удаа танилцуулжээ. РИА Новости агентлаг ингэж  мэдээлсэн байна.

Энэ нь Белорусын 1 дүгээр фронтын командлагч Георгий Жуковаас Иосиф Сталины нэр дээр явуулсан рапорт юм.  Жуков рапортдаа польшийн нутаг дахь германы хүчнийг бутцохиж, “германчуудад таван жил хагас  нухлагдсан” польшийн хүн амыг чөлөөлөх тухай тушаалыг биелүүлсэн тухайгаа  илтгэжээ. 

Польшуудыг хүйс тэмтэрч, дэд бүтцийг устгах  фашистуудын төлөвлөгөөг тасалдуулсан тухай  жанжин бас бичсэн байна. “Польшийн чөлөөлөгдсөн томхон хотуудад мөн оны нэгдүгээр сарын 14 гэхэд ажиллаж байсан бүх үйлдвэрийг  бүхий л тоног төхөөрөмж, нөөц түүхий эдийнх нь  хамт бүрэн авч үлдлээ” гэж командлагч илтгэсэн байна.

Зөвлөлтийн цэргийг Варшав хотод ороход Крайовын арми болон гадаад дахь польшийн засгийн газар эсэргүүцэж байжээ. Тэд зөвлөлтийн эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд  1944 онд нацистуудын эсрэг бослого гаргаж,  энэ бослого ч  дарагдсан бөгөөд  сүүлд нь  хүмүүсийг бөөнөөр нь  цаазласан гэсгээн цээрлүүлэх ажиллагаа болж хувирчээ.  Крайовын армийн энэ сэдэл төлөвлөгөө, бослогогыг Улаан арми дэмжээгүй бөгөөд сүүлд нь үүнийг өрнөдийн түүхчид  улс төрийн зорилгодоо хүрэх гэсэн польшуудад туслахаас зориуд санаатайгаар зайлсхийсэн хэрэг хэмээн дүгнэж байсан юм. Үймээнийг муу зохион байгуулсан бөгөөд   босогчдод туслах бодит боломж  ЗСБНХУ-д байгаагүй юм  зөвлөлтийн түүх судлаачид үздэг байна. 

Нийтээр хүлээн зөвшөөрснөөр, Польшийг чөлөөлөхөд Улаан армийн 600 мянга гаруй цэрэг, офицер амь насаа алджээ.  Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Польшид амь үрэгдсэн улаан цэргүүдийн  дурсгалд зориулсан олон зуун хөшөө босгосон юм. Сүүлийн жилүүдэд польшийн эрх баригчид  тус оронд батласан коммунизмын суртал нэвтрүүлгийг хориглох тухай хуулийн хүрээнд олон арван хөшөөг буулгахыг зөвшөөрчээ.

Гуравдугаар рейх Польшийн нутгийг 1939 онны есдүгээр сараас (цэргийн ажиллагаа явуулснаар мөн энэ сард БН Польш Улсын зүүн мужуудыг  ЗСБНХУ-д нэгтгэсэн юм) 1945 оны нэгдүгээр сард эзэгнэж байсан юм. Эзэгнэлийн жилүүдэд нийтдээ польшийн зургаан сая гаруй иргэн амь үрэгдсэнээс олонхи нь еврейчүүд байжээ.  Үүний зэрэгцээ, нацистууд эзлэгдсэн нутгийн зарим хэсэгт  амбан захирагчийн албад бий болгож, олон бөөнөөр хорих газар байгуулсан юм. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин