Магнитогорск дахь дэлбэрэлтүүдийг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулжээ
Шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр Оросын Магнитогорск хотын Карл Марксын өргөн чөлөө дахь орон сууцны барилгын нэг орц дэлбэрч нуран 39 хүний аминд хүрсэн билээ.Тэгвэл террористуудын интернет дахь үйл ажиллагааг хянадаг “SITE Intelligence Group” байгууллага тэрхүү дэлбэрэлтийг “Исламын улс” террорист бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллээ. Тус бүлэглэл дэлбэрэлт зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс өнөөг хүртэл энэ талаар мэдээлээгүй гэнэ.
“Исламын улс”-ын террористууд түүнчлэн энэ сарын 1-нд Магнитогорскт микроавтобус дэлбэлж, гурван хүний аминд хүрсэн юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ