Оросын эрдэмтэд дэлхий рүү Апофис солир унана гэж сэрэмжлүүллээ


Оросын Санкт-Петербургийн их сургуулийн одон орон судлалын эрдэмтэд Апофис хэмээх солир 2029 онд дэлхийгээс сар хүртэлхи зайнаас арав дахин ойртож, 2068 онд дэлхий рүү унана гэж сэрэмжлүүллээ. 

Эрдэмтдийн илтгэлд, “Тус солир 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд манай гаригаас 38 мянган км зайд (сар дэлхийгээс 384 мянган км зайд оршдог) өнгөрөхийг тооцож гаргасан болно. Апофис солир 2068 онд дэлхий рүү унаж болзошгүй” гэжээ.

Апофис солир түүнчлэн 2044 онд дэлхий рүү 16 сая км, 2051 онд 760 мянган км ойртох юм байна.

Үүнээс өмнө Америкийн сансар судлалын “NASA” агентлаг тус солирыг 2068 онд дэлхий рүү унаж болзошгүй тухай анхааруулсан аж. 325 метрийн урттай тус солирыг анх 2004 онд илрүүлж, эртний Египетийн устгал, сүйрлийн бурхан Апофисын нэр өгчээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин