АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ систем Орост аюул учруулж чадахгүй

      АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ систем Оросын, дуунаас хэд дахин хурдан зэвсгийн эсрэг хүчгүйдэнэ. Оросын агаарын цэргийн хүчний ерөнхий командлагчийн ТУХН-ийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэгдсэн систем хариуцсан орлогч асан дэслэгч генерал Айтеч Бижев ингэж мэдэгджээ. 


Дэслэгч генерал  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тайлбарласан  пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлэх төлөвлөгөөг тайлбарлан, “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө, “Америкийн энэ шинэ стратеги манай дуунаас хэд дахин хурдан пуужингуудад ямар нэг аюул огт учруулахгүй. Харин Америкийн талын мэдэгдэл нь үнэндээ бол улс төрийн шинжтэй хоосон бардамнал юм” гэж   мэдэгдсэн байна. 


       Бүрдэл хэсгүүдийг  нь Калифорни, Аляскад байрлуулсан америкийн систем нь Орост бий болсон тэр пуужингийн эсрэг ч  тийм  үр нөлөөтэй биш бөгөөд,  харин Аляска дахь цооногийн харвах төхөөргийн тоо нь  дайн гарсан тохиолдолд  ирж буй баллистик пуужингийн урсгалыг хүч хүрэхгүй гэж Айтеч Бижев тэмдэглэжээ. 


Трамп пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг цаашид хөгжүүлэх шинэ стратегийг танилцуулаад,  энэ систем нь  АНУ руу харавсан аливаа пуужин, түүний дотор далавчит юмуу дуунаас хурдан пуужинг амдан сөнөөж чадах ёстой гэж мэдэгдсэн юм. 


       АНУ үүнээс хойш  пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн өөрийн хэрэгслийг боловсруулж, байрлуулахад ямар ч хориг хаалт тавихыг хүлээн зөвшөөрөхгүй,  түүнчилэн илрүүлэх хэрэгсэл, магадгүй амдан сөнөөгчийг  сансарт гаргах зорилго  тавьж байна гэж Пентагоны тараасан 108 хуудас  баримт бичигт тэмдэглэсэн юм. 

Цэргийнхэн эхлээд судалгаа явуулж, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслийг тойрог замд оруулах нь аль хэр хөрөнгө шаардахыг тодруулна. Хэрвээ зардал боломжийн байх аваас,  үүнийг  дараа жилийн батлан хамгаалахын төсөвт суулгаж өгнө гэж батлан хамгаалахын орлогч сайд Майкл Гриффин тодруулан тайлбарлажээ.


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин