Далайн дээрэмчдэд олзлогдсон Оросын иргэд хөлөг онгоцны ахмадтайгаа холбоо барьжээ
Бенин улсын эргээс холгүй далайн дээрэмчдэд олзлогдсон Оросын иргэд хөлөг онгоцны ахмадтайгаа холбоо барьсан тухай Оросын мэргэжлийн далайчдын холбооны тэргүүн Юрий Сухоруков мэдээлсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
Юрий Сухоруков ярихдаа, “Далайн дээрэмчид олзлогдсон манай иргэдийг хөлөг онгоцны ахмадтайгаа холбоо барихыг зөвшөөрчээ. Тэдний биеийн байдал сайн, бас ч гэж гайгүй нөхцөлд хоригдож байгаа” гэжээ.
Зэвсэглэсэн далайн дээрэмчид энэ сарын 2-нд “MSC Mandy” хөлөг онгоц руу дайрч, Оросын далайчдыг олзолсон билээ. “MSC Mandy” хөлөг онгоцыг эзэмшдэг компани олзлогдсон далайчдыг чөлөөлөх хэлэлцээ хийж эхэлсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ