Сирид АНУ-ын дөрвөн цэрэг амь үрэгджээ


Сирийн Манбиж хотод бөмбөг дэлбэрч эргүүл хийж явсан АНУ-ын дөрвөн цэрэг амь үрэгдэж, гурван цэрэг шархдсан тухай “Reuters” агентлаг уламжиллаа. Террорист ажиллагааг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Манбиж хот өнгөрсөн сарын сүүлээр Сирийн армийн хяналтад шилжсэн ажээ. Тус хотын курд иргэд Туркийн түрэмгийллээс хамгаалахыг хүссэний дагуу Сирийн цэрэг орж иржээ.

АНУ Сириэс цэргээ гаргана гэж мэдэгдсэн ч Турк Сирийн зүүн хойд хэсэгт курдуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөнөөсөө татгалзах хүртэл цэргээ бүрмөсөн татахгүй гэсэн билээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин