Их Британийн парламент “Brexit” гэрээний төслийг дэмжсэнгүй


Их Британийн парламент дийлэнх олонхийн саналаар (432-202) тус улсын Засгийн газрын Европын холбооноос гарах “Brexit” гэрээний төслийг хүлээн авахаас татгалзжээ.

Ерөнхий сайд Тереза Мэйн Европын холбооны удирдлагатай хийсэн хүндхэн хэлэлцээрийн үр дүнд бий болсон гэрээ ийнхүү дэмжигдсэнгүй. Үүнээс үүдэн Их Британид Засгийн газрын хямрал нүүрлэж, өнөөдөр парламентын гишүүд Тереза Мэйг огцруулах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

“Brexit” гэрээний төслийг батлаагүйн улмаас тус улсын валют стерлингийн паундын ханш унаж, эдийн засагт нь муугаар нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин