АНУ хоёрдугаар сарын 2-нд пуужингийн тухай гэрээнээс гарахаар сүрдүүлж байна
Хэрвээ Орос улс дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг мөрдөж эхлэхгүй бол, АНУ уг гэрээнээс гарна. Тийнхүү гэрээг цуцлах үйл явцыг хоёрдугаар сарын 2-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Москвад төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн зарласан тулган шаардах хугацаа чухамхүү энэ өдөр дуусах юм.
Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээний болзлыг биелүүлж байгаагаа Орос улс хараахан нотлоогүй байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих, олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Андреа Томпсон мэдэгджээ. Харин АНУ-ын энэ төлөөлөгч нэгдүгээр сарын 16-нд Женевт болсон уулзалтад урам хугарснаа мэдэгдэж, хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй хэмээн тодорхойлсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Гэхдээ Орос улс эрх тэгш байх, харилцан хүндэтгэх үндсэн дээр, гагцхүү тулган шаардалгүйгээр АНУ-тай нээлттэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Үүнээс гадна, АНУ дээрх гэрээг мөрдөж байгаагаа өөрөө ч бас нотлох ёстой гэж ОХУ-нын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков Женевийн хэлэлцээний дараа мэдэгдсэн юм.
АНУ-ын пуужингууд хориглосон цогцолбороос үнэндээ бараг ялгаагүй, харин Европт байрлуулсан олон талын зориулалттай харвах суурийг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн амдан сөнөөх пуужин харвахад ч, пуужингийн тухай гэрээгээр бас хориглосон цохилтын далавчит пуужин харвахад ч ашиглаж болох юм гэж Рябков тодруулан тайлбарлажээ.
Дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээгээр 500-гаас 5500 хүртэл километрийн тусгалтай газарт байрладаг цохилтын пуужин боловсруулж, үйлдвэрлэж, хадгалахыг хориглосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ