Цагаан ордон: Трампын охин ДБ-ны тэргүүний албан тушаалд өрсөлдөөгүй


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка   Дэлхийн банкны (ДБ) ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж болох юм гэсэн асуудлыг хэлэлцээгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Цагаан ордны холбоо барих албаны орлогч захирал  Жессика Диттогийн хэлснээр, төрийн тэргүүний охиныг нэр дэвшүүлэх асуудал хэлэлцээгүй, гэхдээ тэр нэр дэвшигчийг шилж сонгоход туслаж  байгаа гэнэ.

 

АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин, Цагаан ордны ажилтнуудын аппаратын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни нар туслалцаа үзүүлэхийг Иванка Трампаас хүссэн бөгөөд учир нь  тэр сүүлийн хоёр жил ДБ-ны удирдлагатай нягт хамтран ажиллаж байсан юм гэж Дитто тодруулан тайлбарласан байна.

 

ДБ-ны захирал Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нээс огцрох бөгөөд гүйцэтгэх захирал Кристалина Георгиева банкны тэргүүний үүрэгт ажлыг орлон гүйцэтгэх юм.

 

Иванка Трампын нэр хойд эх Меланьяг бодвол,  хэвлэлд байнга шахуу гардаг билээ. Түүгээр ч  барахгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн бодлогод чамгүй нөлөөлдөг гэж бичиж байсан  юм.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин