Террористууд Туркийн арми Сирид нэвтрэхийг дэмжиж байна


“Жабхат Ан Нусра”-гийн суурин дээр байгуулагдсан “Хайят Тахрир Аш Шам” террорист бүлэглэл Сирийн газар нутагт Туркийн арми байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөг дэмжиж буй тухай “Al Masdar News” агентлаг мэдээллээ.

Тус бүлэглэлийн удирдагч Абу Мухаммад Аль Жулан мэдэгдэхдээ, “Бид Туркийн армийн Евфрат мөрний зүүн эргийн газар нутгийг чөлөөлөх Туркийн ажиллагааг дэмжиж байна. Учир нь, Туркийн Курдистаны хөдөлмөрийн намын холбоотон Сирийн Курдын Ардчилсан холбоо нам бидний дайсан юм” гэжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд тус улс Сирид Евфрат мөрний зүүн хэсэгт террористуудын эсрэг байлдааны шинэ ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Режеп Эрдоган Сирийн хойд хэсгийг хянаж буй курд үндэстний Ардчилсан холбоо нам, түүний Ардын өөрийгөө хамгаалах хүчин хэмээх зэвсэглэсэн анги нэгтгэлүүдийг террористуудад хамааруулжээ.

Харин курдуудыг хэзээнээс дэмждэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн курдууд руу довтолсон тохиолдолд Туркийн эдийн засгийг нураана гэж хоёр хоногийн өмнө “Twitter” хуудсандаа мэдэгдсэн юм.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин