ДБ 2019-2020 оны нефтийн дундаж үнийн прогнозыг бууруулав

Дэлхийн банк (ДБ) ойрын хоёр жилийн нефтийн дундаж үнийн прогнозыг бууруулжээ. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт зориулсан тус байгууллагын нэгдүгээр сарын илтгэлд ингэж дурдсан байна.


Шинэ прогнозоор, 2019-2020 онд  нэг баррель нефть дунджаар 67 ам. долларын үнэтэй  байхаар байгаа ажээ.  Ингэхдээ тус банкны зургаадугаар сарын прогнозод энэ үзүүлэлт 69 ам. долларын түвшинд байсан байна. Харин арванхоёрдугаар сард дэвшүүлсэн ойрын гурван жилийн прогнозод  нэг баррель нефтийн дундаж үнэ 71 ам. доллар байсан юм. 


Энэ прогнозын эргэн тойрон дахь тодорхой бус байдал урьдын адил маш өндөр байгааг прогноз дэвшүүлэгчид тэмдэглэж байна.Тухайлбал,  нөхцөл байдал Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүн улсууд болон тэдний түншүүдийн нефть олборлох  тохиролцооноос шалтгаалж байна. Үүнээс гадна,  хөгжиж буй эдийн засагтай зах зээлүүдэд  нефтийн эрэлт  буурах нь хүлээгдэж байснаас илүү ноцтой үр дагавартай байж болох талтай (энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний уналтаас үүдэлтэй байж болох юм). 

Арванхоёрдугаар сард ОПЕК-ийн уулзалтын дүнгийн дагуу  2019 оны нэгдүгээр сараас хагас жилийн туршид нефтийн олборлолтыг хоногт 1,2 сая баррелиар багасгахаар шийдвэрлэсэн байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ